Иран АНУ-ын тусламжаас татгалзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН.
/TASS/.
Коронавирустэй тэмцэхэд нь тусламж үзүүлэх тухай АНУ-ын
саналыг Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани “энэрэнгүй
дүр үзүүлж буй явдал” хэмээн үзэж, саналаас нь татгалзжээ.
“АНУ Ираны ард түмэнд тусалж байгаа мэт энэрэнгүй дүр үзүүлж байна. Үнэний
тухай ярьмаар байвал ядаж эмийн бүтээгдэхүүнд тогтоосон хориг арга хэмжээгээ
цуцална уу. Ингэснээр тусламж үзүүлэх эхний алхам болох юм” хэмээн тэрбээр өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн байна.
“Коронавирустэй тэмцэхэд нь Иранд туслахад бид бэлэн байна. Үүний тулд
Ираны эрх баригчид тусламж хүсэх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн
бямба гарагт мэдэгджээ.
Коронавирусээр халдварласан анхны тохиолдол илэрсэн тухай Ираны Эрүүл
мэндийн яам 2 дугаар сарын 19-нд мэдэгдсэн юм. Албан ёсны мэдээллээр, Иранд
коронавирусээр халдварласан тохиолдол 2922-т хүрээд байна.