АНУ коронавирустэй тэмцэхэд 8.3 тэрбум ам.доллар төсөвлөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирустэй тэмцэхэд зориулж 8.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал нэгтэй дэмжжээ.
Уг хуулийн төслийг 415 гишүүн
дэмжсэн бол Бүгд Найрамдах намын 2-хон гишүүн эсэргүүцсэн байна.
Вакцин гарган авах, оношилгооны судалгаа явуулах, коронавирусний эмчилгээг хийхэд 3 тэрбум гаруй ам.долларыг зарцуулах бол 2.2 тэрбум ам.долларыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж. Үүнээс гадна 500
сая ам.долларыг харилцаа холбооны технологиор дамжуулан настай иргэдэд эмчийн
зөвлөгөө өгөх үйлчилгээнд зарцуулах юм байна.
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
28 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
23 цаг