Малынхаа хагасыг “банкаар” маллуулна

Орон нутагт | Говь-Алтай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 16:00:34

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг бэлчээрийн хэмжээг 80 мянган малын багтаамжтай гэж тогтоосон байдаг.

Одоогийн байдлаар тус сум 210 гаруй мянган толгой малтай болоод байгаа. Энэ зуны тухайд өвөлжөө хаваржааны бүс нутагт газрын гарц сайн байгаа хэдий ч тус сумын малчид малаа тодорхой хэмжээгээр цөөрүүлэх шаардлага байгаа гэнэ. Тус сумын “Их Дарви”  малчдын холбооноос энэ асуудалд анхаарлаа хандуулж “Малынхаа хагасыг банкаар маллуулъя” гэсэн уриалга гарган сурталчилж байна. Иймд малчид нэгдэж малынхаа 50 хувийг зах зээлд борлуулж мөнгө болгон банкинд хадгалуулж зуданд хорогддоггүй, арчилгаа маллагаа шаарддаггүй, өсөж үржиж байдаг мөнгөн “сүрэг”-тэй болохоор ажиллаж байна.
 

                                                                                            Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд