Хару башёгийн эхний өдөр Их аваргууд учраагаа давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-08 17:34:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо сумогийн ордонд өнөөдөр үзэгчгүй эхэлсэн мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн эхний өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Эндог хатакикоми мэхээр давлаа.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Магаэширагийн 1-д байгаа Дайэйшог окуридаши мэхээр хаясан юм. Энэ башёгийн ганц Озэки цолтой Такакейшо, Такаясүг ошидаши мэхээр давсан бол Сэкиваке Асанояма, Окиноүмиг ёрикири мэхээр давж эхний даваагаа авлаа. Харин Сэкиваке цолтон болсон Шодай, Токушёорюүг ошидаши мэхээр унагав.


Энэ өдөр Митакэүми /М-3/, хамгийн жин, чац багатай сумоч Энхотой /М-4/ таарч ошитаоши мэхээр давлаа. Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Шохозанг цукиотоши мэхээр давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Таканошод, Азүмарюү С.Тодбилэг, Чиёомарюүд тус тус уналаа. Хаврын буюу Хару башёгийн барилдаан 15 өдрийн турш сумогийн ордондоо үзэгчгүйгээр явагдах юм.



Холбоотой мэдээ