Төрийн өмчийн хувьчлалаар нээлттэй тендер зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТөрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс гаргасан ажлын удирдамжийн дагуу үнэт цаас гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх андеррайтер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах нээлтэй тендерийг Төрийн өмчийн хорооноос зарлалаа.
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газрын 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс гаргасан удирдамжын ийн нээлтэй тендер зарласан аж.
Үнэт цаас гаргахад зөвлөгөө үзүүлэх компани нь дараах төрийн өмчит компаниуд юм. Үүнд:
• "Эрдэнэтийн дулааны цахилгааны станц" ТӨХК
• "Дарханы дулаан цахилгааны станц" ТӨХК
• "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК
• "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК
• "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК багтжээ.
Б.Туул
Сэтгэгдлүүд