ОХУ-д коронавирусний халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-13 10:35:39

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдвар Москвад байдаг 4 иргэнээс, Краснодарийн хязгаарт байдаг 1, Калининград дахь 1 иргэнээс тус бүр илэрсэн тухай коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдэгдсэн байна.


ОХУ-д одоогоор коронавирусний халдварын нийт 34 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 31 нь хилийн чанадаас эх орондоо эргэн ирсэн ОХУ-ын иргэд байсан бол 2 нь БНХАУ, 1 нь Италийн иргэн байжээ. Мөн нийт тохиолдлын 19 нь Москва хотод илэрсэн байна.  

Холбоотой мэдээ