Хяналтын 101 цэг ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-13 12:14:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 101 хяналтын цэгт 317 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийслэл, аймаг, сумдаас гарах болон орох хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарласантай холбогдуулан дээрх постууд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Хязгаарлалтын хугацаанд иргэд тухайн постуудад ажиллаж буй алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандаж байгааг албаныхан хэлж байна.
Холбоотой мэдээ