Тариалалтын ажил 5 дугаар сарын 5-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 15:31:01

Говь-Алтай аймгийн газар тариалангийн нутгуудад цаг агаарын дулаарал, газрын чийгшил, техникийн хангалт зэрэг таатай нөхцөл бүрдсэн болохоор энэ хаврын тариалалтын ажил 5 сарын 5-наас эхлэх гэж байна.

Энэ хавар 1200 га-д тариалалт хийх бөгөөд өмнөх оноос 30 га-гаар нэмэгдэж байгаа ажээ. Цогт сумын “Баянтооройн бүрд”, Чандмань сумын “Хүрхрээн долгио” хоршоонууд 225 га-д улаан буудай тариалах бөгөөд аймгийн хэмжээгээр дутагдалтай байгаа 23 тн үрийг “Тариаланг дэмжих сан”-гаас авснаар үрийн шинэчлэл хийгдэж байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ тус аймаг “Алим, усан үзэм, жимс жимсгэнэ” гэсэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж энэ хүрээнд 30 сая төгрөгөөр торниун алимны 255, бэсрэг алимны 400, чавганы 140 нийт 795 модыг Цогт, Халиун, Бигэр, Шарга сумдад суулгах боллоо. Энэ жилийн газар тариалангийн ажилд 33 аж ахуйн нэгж, 360 гаруй хүн ажиллах ажээ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
               

Холбоотой мэдээ