Түр цугларах аюулгүйн талбайг 82-оор нэмэгдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор түр цугларах 82 байршлыг шинээр баталлаа.
Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 25, Сонгинохайрхан дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 26, Чингэлтэй дүүрэгтэй 3, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4 буюу нийт 82 түр цугларах цэгийг нэмэгдүүлсэн юм.
Ингэснээр НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай нийтдээ 192 түр цугларах талбайтай боллоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.