1,6 сая хээлтэгч мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-19 17:51:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ сарын дундаас эхлэн мал төлөлт жигдэрч эхэлж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Энэ хавар нийт 1,6 сая хээлтэгч мал төллөх юм. Ингэ 517, гүү 98.0, үнээ 116.2, хонь 906.3, ямаа 530.1 мянга төллөнө. Одоогоор нийт төллөх малын 8,6 хувь буюу 166.4 мянган хээлтэгч төллөж, төл бойжилт 98.1 хувьтай байна.

Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг суманд мал төлөлт жигдэрч, төллөх малын 30,0-46,8 хувь төллөж, 36,1-66,3 мянган төл бойжуулж байна.

Холбоотой мэдээ