200 тонн нүүрс үнэгүй олголоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-20 14:41:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрхүүдэд 200 тонн нүүрсийг үнэгүй олголоо.

Шинэ төрлийн короновирусний халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед аймгийн Засаг дарга хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх "Хүүхэд итгэлийн харц" аяныг зарласан. Аяны хүрээнд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас түлээ түлшгүй олон хүүхэдтэй өрхийн орлогогүй иргэдийн судалгааг гаргаж нүүрс олголоо. Мөн энэ үеэр ажил идэвхтэй хайсан 10 иргэнийг нүүрс шуудайлуулж түр ажлын байраар хангасан байна.

 

Холбоотой мэдээ