Хээлтэгч малын 5,6 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-23 11:46:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаваржилт хэвийн нийт төллөх малын 5,6 хувь нь төллөөд байна.

Тус аймагт 2019 оны жилийн эцсийн тоогоор төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч байгаа юм. Нийт төллөх малын  5,6 хувь нь буюу 65 963 хээлтэгч төллөөд байна. Үүнээс 3052 ингэ, 91 гүү, 223 үнээ, 30795 хонь, 31802 ямаа төллөж, гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол нийт 878 үүнээс үхэр 3, адуу 17, хонь 170, ямаа 688 байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлсэн. Сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон байна. Одоо аймгийн нөөцөд 70,7 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27,000 төгрөгөөр зарж байгаа аж.

Холбоотой мэдээ