Есөн сая төгрөгийн өртөг бүхий оношлуурын тестүүдийг гардуулан өглөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-23 17:17:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-аас гурван өрхийн эрүүл мэндийн төвд нийт есөн сая төгрөгийн өртөг бүхий тестүүдийг гардуулан өглөө.

Тодруулбал, сахарын тест /2400ш/, ДОХ-ын тест /1000ш/ тэмбүүгийн тест /1000ш/, элэгний хавдрын маркер /100ш/, хеликобактерийн тест /1700ш/, түрүү булчирхайн хавдрын маркер /100ш/ зэргийг хүлээлгэн өгсөн байна.

 

Хэрлэн сумын удирдлагууд 2017 оноос эхлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ анхаарч ажилласаар иржээ. Энэ хүрээнд жил бүр оношлуур тест, багаж тоног төхөөрөмж болон бусад тусламж дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна

Холбоотой мэдээ