Ойгоос хулгайгаар мод бэлтгэгчдийн үйлдсэн хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-25 10:17:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 14-өөр буюу 3,5 дахин нэмэгдэж нийт гэмт хэргийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр нийт 97 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3 нэгжээр буюу 3,2 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлтэд хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг шууд нөлөөлсөн байна гэж дүгнэжээ. “Сар шинэ-2020” сэдэвт хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний үр дүнд хууль бусаар мод бэлтгэсэн 18 гэмт хэргийг илрүүлжээ.

Харин бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хулгайн болон мал хулгайлах гэмт хэрэг 13,8-18,2 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ