Ажиглалтад буй иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо хийжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-26 16:24:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ажиглалтын байранд байгаа иргэдэд эрүүл мэндийн хяналтыг тогтмол тавин ажиллаж байна.

Тус аймгийн хувьд ажиглалтад байгаа нийт 199 иргэнээс суурь өвчлөлтэй 21 хүн байгаагийн дөрөв нь давхардсан оноштой байгаа аж. Үүнээс артерийн даралт ихсэлттэй, чихрийн шижин, бөөр, нойр булчирхайн үрэвсэл, тархины гэмтэл, элэгний хатуурал, цээжний бах, гуурсан хоолойн багтраатай хүмүүс байгаа ажээ. Мөн ажиглалт, тусгаарлалтын байруудад байгаа 24 иргэнд шинж тэмдгийн эмчилгээ хийсэн байна. Үүнд эмэгтэйчүүд, мэдрэл, сэтгэц, дотор, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо аж. Өдөр тутамд иргэдийн биеийн халууныг үдээс өмнө, хойш хоёр удаа хэмжиж байгаа бөгөөд тэдний биеийн халуун хэвийн байна. Тусгаарлан ажиглах байруудад 26 эмнэлгийн мэргэжилтнүүдийг 14 хоногоор ажиллуулж байна.

Холбоотой мэдээ