Сэлэнгэ аймагт 200 иргэн ажиглалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-28 13:29:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 28-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглалтад 191, нэмж сэжигтэй ес нийт 200 иргэн байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Олон улсын авто замын Алтанбулаг боомтын орох чиглэлд 3 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагаас 28-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 35 автомашин 264 зорчигч орж ирлээ. Тус иргэдийн халууныг хэмжин асуумж судалгаа, тандалт хийсэн. Уг боомтын гарах чиглэлд нийт 41 автомашин, 47 зорчигч дамжин өнгөрлөө. Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийхэд сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ес, Алтанбулаг сумын дамжин өнгөрүүлэх байранд 49, Дархан-Уул аймагт тусгаарлан ажиглахаар 28, Төв аймгийн “Баянбайгаль”, “Баянхангай”, “Батсүмбэр”, “Ивээлэн” зэрэг амралт, сувиллын газарт 145 нийт 231 зорчигчийг тус тус шилжүүлээд байна.

Холбоотой мэдээ