Эрхүү мужид коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-29 12:23:38

ЭРХҮҮ. /TASS/. Эрхүү мужид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар АНЭУ-аас эргэж ирээд удаагүй байгаа 62 настай эмэгтэйгээс илэрсэн байна. 

Халдвар авсан эмэгтэй Эрхүү мужийн халдвартын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна. Түүнтэй ойр хавьталтай байсан хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр, түүнтэй хамт нисэх онгоцонд байсан зорчигчдоос гадна, хамаатан садан нийлээд 180 орчим хүн байна гэж тооцоолж байна. Одоогийн байдлаар шинээр илэрсэн тохиолдлын ойрын хавьтлын 47 хүнийг олж, шинжилгээнд хамруулж байна.

ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо нэг өдрийн дотор 228-аар нэмэгдэж 1264 болсон бол эмнэлгээс гарсан хүний тоо 49 боллоо гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. ОХУ-ын нийт 63 бүс нутагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас Москва хотод нийт 114 тохиолдол илэрчээ. Үүнээс гадна Москва хотод коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол шинээр бүртгэгдсэнээр, нийт тохиолдлын тоо 5 болж нэмэгдсэн байна. 

Халдвар шинээр илэрсэн бүс нутгууд

  • Москва хот - 114
  • Москва муж-36
  • Свердловск муж - 4
  • Санкт-Петербург - 11
  • Красноярскийн хязгаар- 4
  • Краснодарын хязгаар - 8
  • Бүгд Найрамдах Буриад Улс - 6
  • Иваново муж - 5
  • Ленинград муж - 4
  • Челябинск муж - 4
  • Сахалин муж-4
  • Липецк муж-3
  • Тула муж - 3
  • Калининград муж - 3
  • Новосибирск муж - 2
  • Чечень - 2
  • Оренбург муж - 2
  • Брянск муж - 1
  • Кострома муж - 1
  • Смоленск муж - 1
  • Адыг  орон - 1 
  • Пермийн хязгаар -1
  • Саратов муж - 1 
  • Крым -1 
  • Эрхүү муж -1
  • Бүгд Найрамдах Татарстан Улс - 3
  • Доод Новгород - 3
Холбоотой мэдээ