Ажиглалтын цамхаг руу явах хөдөлгөөнийг түр зогсоолоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-30 23:32:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/94 тоот  захирамжаар Ажиглалтын цамхаг руу явах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

"Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" эл захирамжид хуурайшилтын үе болох 03 сарын 23-наас 06 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор заасан байна. Энэхүү цамхаг нь Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт, таримал ойг түшиглэн барьсан гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд “Тужийн нарс”-ны байгалийн цогцолбор газрын захиргаанаас хяналт тавин ажиллаж байна. 

Холбоотой мэдээ