Манай улсын хамгийн том домбор 100 кг жинтэй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-31 20:42:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний үндэсний чавхдаст хөгжмийн зэмсэг бол домбор юм. Эрдэмтэд домбор хөгжим зургаан мянган жилийн түүхтэй гэж үздэг.

Казах айл болгонд домбор байдаг ба хүүхэд, хөгшид гэж ялгалгүй домбор хөгжмөөрөө тоглож чаддаг.

Манай улсын хамгийн том домбор хөгжим Баян-Өлгий аймгийн музейд бий. Уг домборыг 2014 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Станбулд зориулж түүний гэр бүл, үр хүүхдүүд нь хийлгэсэн байна.

Бүтээлийг Эрдэнэт хотод уран сийлбэрч Ч.Энх-Отгон урласан бөгөөд 3 метр өндөр, 100 кг жинтэй. Тус домбор нь тухайн үед Төв Ази дахь хамгийн том домборуудын нэгээр тооцогдээ. Харин 2018 онд БНХАУ-ын зохион бүтээгчид А.Бахытнур, Бахыткелди нар түүнээс 2 дахин том буюу 7,5 метрийн өндөртэй домбор хөгжим бүтээж ажээ.

Холбоотой мэдээ