Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-02 11:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2020 оны гуравдугаар сарын 19-нд ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр /2020.04.02/-өөс олгоно. 


Тус чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчид 14 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвд очиж, 90565690 утсаар холбогдон тээшээ авах боломжтой юм байна. Зорчигчид тээшээ иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудастай болон ачаа авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт авах юм. Харин бичиг баримт дутуу бол тээш олгохгүй болохыг МИАТ ХК-иас анхааруулав. 

Холбоотой мэдээ