Эрдэнэмандалд "Сумын төвийн шинэчлэл" төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-06 17:05:20

Архангай /МОНЦАМЭ/. Сумандаа тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх "Сумын төвийн шинэчлэл" төсөл манай улсын хэд хэдэн сум, Архангай аймагт Тариат суманд хэрэгжсэн. Тэгвэл энэ удаад Эрдэнэмандал суманд хэрэгжихээр болжээ. Төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2020 онд тус суманд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнд 50м.куб усыг хоногт цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 2,2км бохирын шугам, цэвэр усны даралтат цамхаг, 990м халаалтын болон цэвэр усны шугам, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 370м салбар шугам, 1,5км засмал зам тавихаар болжээ.



Төслийн багийн уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва болон сумын Засаг дарга Э.Болдбаатар, ЗДТГ-ын дарга З.Батмөнх, аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга П.Энхтайван, "Хааны хот" төслийн дэд бүтцийн багийн гишүүд оролцож, хэрэгжүүлэх арга зам, ажлын төлөвлөгөөний талаар ярилцжээ.

Холбоотой мэдээ