5228 толгой мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-06 17:18:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мал төллөлт 41.8 хувьтай байна. Тодруулбал, ингэ 1711, гүү 597, үнээ 6546, хонь 308164, ямаа 284049 толгой буюу нийтдээ 601 мянга гаруй хээлтэгч төллөөд байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 597566 төл бойжиж байгаагийн 1703 нь ботго, 591 нь унага, 6504 нь тугал, 306900 нь хурга, 281868 нь ишиг аж. Нийт төлийн 0.6 хувь нь буюу 4096 төл хорогджээ. Харин нийт малын 0.2 хувь буюу 5228 толгой мал зүй бусаар хорогдоод байна.

Өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, хүйтэрсний улмаас мал төллөлт удаашралтай байна.


Холбоотой мэдээ