“Инвескор”-ын хувьцаа эзэмшигчид пүрэв гарагт цахимаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-07 14:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК энэ 4 дүгээр сарын 9-ний пүрэв гарагийн 14.00 цагт хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийх талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ.

COVID-19”-ийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж, хувьцаат компаниудыг хувьцаа эзэмшигчдийн хурал болон ногдол ашиг тараах үйл ажиллагааг цахимаар явуулах талаар СЗХ-ноос гаргасан уриалга мэдэгдэл чиглэлийн дагуу ийнхүү цахим хэлбэрээр хийхээр болоод байна. “Инвескор ББСБ” ХК-иас ирүүлсэн мэдэгдлийг энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ