ХӨСҮТ-ийн ажилтнуудад мөнгөн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-04-08 18:23:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-т иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандивласан хөрөнгөнөөс коронавирусний голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн 100 орчим эмч, сувилагч, үйлчлэгчид тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгоно.


Үүнийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ХӨСҮТ-ийн ажилтай өнөөдөр танилцахдаа мэдэгдлээ.


ХӨСҮТ нь 200 орчим ажилтантай. Үүнээс 100 орчим нь вирус илэрсэн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж, сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авч байгааг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулсан юм. Тус төвд өнөөдрийн байдлаар 177 хүн тусгаарлаад байна.

Холбоотой мэдээ