Хээлтэгч малын 50 шахам хувь нь төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-09 18:25:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 4.6 сая толгой мал өвөлжиж, хаваржиж буй.

Тэгвэл нийт 1.851 сая гаруй хээлтэгчээс 50 шахам хувь буюу 871 мянган мал төллөөд байна. Төллөсөн эх малын 60 орчим хувь нь ямаа, 30 гаруй хувь нь хонь, 10 гаруй хувь нь бод мал аж. Аймгийн хэмжээнд 6811 төл хорогдоод байгаагийн 90 шахам хувь нь хурга, ишиг байна.

Харин зүй бусаар 7818 мал хорогдсоноос хээлтүүлэгч 58, хээлтэгч 1383, өвчнөөр 60 мал хорогдож, нийт малд эзлэх хорогдлын хувь 0.16 хувьтай гарчээ. 

Сонирхуулахад, Баянхонгор аймаг 2019 оны жилийн эцсийн тооллогоор улсад нийт малын тоогоор зургаад, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор хоёрдугаарт, үхрээр есдүгээрт, адуугаар аравт, хониор арваннэгдүгээрт орж байна.

Холбоотой мэдээ