Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 61 болж нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-10 10:47:57

КРАСНОЯРСК. /РИА Новости/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 61 болж нэмэгдсэн бол 12 хүн эдгэрчээ.


"Бүгд Найрамдах Буриад Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан “COVID-2019” халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 12 өвчтөнийг амжилттай эмчилсэн бол коронавирусний халдвар авсны улмаас нас барсан нэг тохиолдол өмнө нь бүртгэгдсэн. 48 хүний эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Баасан гаргийн байдлаар өвчтөнүүдтэй ойр хавьтлын нийт 2433 хүнийг илрүүлж, лабораторийн шинжилгээ авснаас 13-д нь сэжиг бүхий тохиолдол илэрчээ. Шинжилгээг ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээжээ. 

Холбоотой мэдээ