Нярай хүүхдийн дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямбад хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-05-02 15:31:34

Өрхийн Эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна “Товлолт дархлаажуулалт” хийх өдрийг долоо хоног бүрийн бямба гарагт  болгон шилжүүллээ гэж НЭМГ-аас мэдээллээ.

Энэхүү тусламж үйлчилгээ нь энэ долоо хоногоос эхлэн ирэх долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Товлолт дархлаажуулалтад хамрахаар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газрын 220 дугаар тогтоолын дагуу “Товлолт дархлаажуулалт” хийх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ