НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас ариутгалын бодис, эмнэлгийн хэрэгсэл өглөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-12 13:23:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт НҮБ-ын “Хүүхдийн сан”-аас 20,6 сая төгрөгийн халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн хэрэгсэл өглөө.


НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрөөс коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 20.6 сая төгрөгийн үнэ бүхий зайнаас халуун хэмжигч, ариутгалын бодис, гарын шингэн саван болон гипон халдваргүйжүүлэх уусмалыг тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатад хүлээлгэн өглөө.

Урьдчилан сэргийлэх ариутгалын бодис, эмнэлгийн хэрэгслийг бүх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан хүргэнэ хэмээн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн орон нутгийн зөвлөх М.Эрдэнэбилэг танилцуулсан юм.


Холбоотой мэдээ