Монголд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоо буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-14 10:27:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 97 улсын 4.3 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 орноор өссөн үзүүлэлт боловч ажиллагсдын тоо 613 (12.4%) хүнээр буурсан байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 3.5 (81.8%) мянга нь эрэгтэй, 0.8 (18.2%)  мянга нь эмэгтэй байна. Иргэний харьяаллаар нь авч үзвэл 36.0 хувь нь БНХАУ-ын, 8.7 хувь нь Австрали Улсын, 7.5 хувь нь ОХУ-ын, 6.2 хувь нь БНСУ-ын, 5.5 хувь нь АНУ-ын, 4.8 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк Улсын, 3.8 хувь нь Филиппин Улсын, 3.0 хувь нь Их Британи Улсын, 2.8 хувь нь Канад Улсын, 17.8 хувь нь бусад улсын харьяат байна. 


Уул уурхай, олборлолтын салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх улирлаас 197 (11.2%) хүнээр, барилгын салбарт 67 (34.0%) хүнээр буурчээ. 


Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.5 (36.3%) мянга нь уул уурхай, олборлолтын, 979 (22.7%) нь боловсролын, 743 (17.2%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 255 (5.9%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 175 (4.1%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 158 (3.7%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 130 (3.0%) нь барилгын, 0.3 (7.1%) мянга нь бусад салбарт тус тус ажиллаж байна.


Холбоотой мэдээ