Израилын Засгийн газрыг эмхлэн байгуулах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-14 18:54:06

ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлин "Кахоль-Лаван" эвслийн тэргүүн Бени Ганцад өгсөн Засгийн газрыг эмхлэх байгуулах эрхийг 48 цагаар сунгалаа гэж тус улсын төрийн тэргүүний тамгын газраас мэдэгджээ. Бени Ганцад өгсөн хугацаа мягмар гаргийн шөнө дунд дуусгавар болох юм.


Засгийн газрыг эмхлэн байгуулах хугацааг сунгах хүсэлтийг Ганц “Ликуд” намын дарга Биньямин Нетаньяхугийн дэмжлэгтэйгээр гаргасан гэж Израилын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Одоо тэд үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэлэлцээ хийж байгаа бөгөөд талууд эвсэх тохиролцоонд хүрэхэд ойртсон байна.


Өнөөгийн онцгой нөхцөл байдалд эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь туйлын чухал юм гэж Кнессет буюу парламентын дарга, “Кахоль-Лаван” намын дарга Бени Ганц даваа гаргийн орой телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ. Ганцыг үг хэлсний дараахан Нетаньяху хэлэлцээ хийж, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг түүнд уриалсан байна.


Холбоотой мэдээ