Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-15 16:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалтыг Эерэг тэмүүлэл ТББ-аас хандивлав.


Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/-ын дарга Н.Мандуул болон "Эерэг тэмүүлэл" ТББ-ын төлөөллүүд тус хандив гардуулах ажиллагаанд оролцжээ.


Ш.Анхмаа “Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмнэлгийн ажилтан албан хаагчдыг нийслэлийн удирдлагуудаас бүх талаар дэмжиж ажиллана” гэв.


НГБХЗХГ-аас "Эерэг тэмүүлэл" ТББ-тай хамтран “Хот соёлтой болгоё” аяны хүрээнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 амны хаалт” уриатай хэрэгжүүлж буй бөгөөд эхний ээлжинд цугласан амны хаалт, халдвар хамгааллын хувцсыг ийнхүү гардуулж байгаагаа нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Н.Мандуул онцлов.


Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш: "Эмнэлгийн  үйл ажиллагаа болон “Covid-19” халдварын тархалт газар аваад буй үеийн бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүнд нөхцөл байдалд ажиллаж буй эмнэлгийн албан хаагчдыг дэмжсэн хандивын аян өрнөсөн энэ үөд хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр “Иргэд эрүүл мэндийн газраас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар дагаж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Эмч мэргэжилтнүүдээс иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэх болно” гэдгийг онцлон хэллээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

.

Холбоотой мэдээ