Газрын тосны бүтээгдэхүүний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-15 16:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг байгуллагуудад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.

 Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил, аргазүйн заавар зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтийг хянах юм.

 Төлөвлөгөөт хяналт шалгалт өнөөдрөөс энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ