Хот хоорондын зорчигч тээврийн зардал 25 хувь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-20 13:25:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид Улаанбаатар хот орох, ирэх зардлыг 25 хувь бууруулжээ.

          Бензин шатахууны үнэ буурсантай холбогдуулан тус сумын хот хоорондын зорчих нэг хүний зардал 15000 төгрөг болсон байна. Өмнө нь нийслэлийг зорих нэг хүн 20000 төгрөгөөр зорчдог байжээ. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 10 гаруй иргэд үйлчлүүлэгчийн төлөө тээврийн зардлыг буулгасан байна. Тус суманд шатахуун борлуулагч дөрвөн компанийн салбар байдаг бөгөөд өргөн хэрэглэгддэг АИ-92 бензин нэг литр нь 1490 төгрөг байна гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ