“Далайн тээвэр болон боомтын хөгжил” семинарт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 12:38:45

БНСУ-ын KOICA Олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Далайн тээвэр болон боомтын хөгжил” сэдэвт сургалт семинарт манай улсын мэргэжилтэн оролцжээ.

Сургалт семинар 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх хугацаанд болсон байна. Харин манай улсаас Далайн захиргааны мэргэжилтэн, Монголын эмэгтэй далайчдын нэг С.Наранцэцэг  Монголын далайн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулж амжилттай оролцоод иржээ. 

Далайн салбарт тэргүүлэгч орон болох БНСУ нь өөрийн далайн тээвэр болон боомтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй техник технологийг хөгжиж буй орнуудад танилцуулах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулсан аж.

Б.Туул
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд