Мал эмнэлгийн үйлчилгээг цахимаар үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-21 15:06:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд мал эмнэлгийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Тус сумын ИТХ, Засаг дарга мал эмнэлгийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор сумын мал эмнэлгийн тасагт 5 ширхэг таблет, 4 ширхэг хэвлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 5,2 сая төгрөгийн хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг авсан байна.

Мал аж ахуйн салбарын бүх төрлийн буюу малын тоо, шилжүүлэг, гарал үүсэл, эм тарилга хийсэн тухай зэрэг мэдээллийг цахим системээр гаргах боломжтой юм. Мөн түүнчлэн малчид малаа зах зээлд борлуулах нөхцөлд гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог болжээ. Малчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж нээгдсэн бөгөөд урд өмнө гарч байсан нотлох зураг, зүс зүсэмгүй малд гарал үүслийн гэрчилгээ олгох явдал арилж малын хулгай гарахаас сэргийлэх үр дүнтэй ажил болж байна гэж тус сумын ИТХ-ын дарга А.Батжаргал ярилаа.

Холбоотой мэдээ