Багш нарыг эргүүл, хяналтын ажилд дайчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 12:57:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Шуурхай штабаас боловсролын байгууллагын багш, ажилчдыг сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналтаар ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Эргүүлд гарсан багш нар худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн амны хаалтны хэрэглээг хянах, албан байгууллагын цэвэрлэгээ, ариутгал, сэрэмжлүүлгийг шалгах, иргэд, хүүхдүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах аж.

Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд олноороо нийлж тоглох, иргэд амны хаалтгүйгээр хөдлгөөнд оролцох явдал ихэссэн байна. Мөн худалдаа, үйлчилгээний газрууд ариутгалын бодис хэрэглэхгүй, анхааруулга санамжийг байршуулахгүй байгаагаас үүдэн эргүүл, хяналтын ажлыг 5 дугаар сарын 1 хүртэл өдөр бүр хийхээр болжээ.  

Холбоотой мэдээ