Иран цэргийн зориулалттай хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-04-22 15:03:45

ТЕХРАН. /TASS/. Иран улс цэргийн зориулалттай анхны хиймэл дагуулаа тойрог замд орууллаа гэж тус улсын Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдээлжээ.


“Mehr” агентлагийн мэдээлснээр, “Noor” гэж нэрлэсэн уг хиймэл дагуулыг “Qased” зөөгч пуужингийн тусламжтайгаар 425 км-ын өндөрт тойрог замд оруулжээ. Тус агентлаг үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Иран улс өөрсдийн бүтээсэн “Zafar” хиймэл дагуулыг хоёрдугаар сарын 9-нд хөөргөсөн боловч тойрог замд оруулж чадаагүй юм. Уг хиймэл дагуулыг 530 км-ын өндөрт тойрог замд оруулахаар төлөвлөж байжээ. Тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Мохаммед Жавад Азари Жахроми хөөргөлт амжилтгүй болсны дараа  “Zafar-2” хиймэл дагуулыг удахгүй  хөөргөнө гэж  мэдэгджээ. 


Холбоотой мэдээ