Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-04-25 14:51:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ж.Фрицтэй энэ сарын 24-нд цахимаар холбогдож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.


Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, манай талын энэхүү хүч чармайлтыг дэмжиж америкийн талаас 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Талууд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах ажлын бэлтгэлийн талаар ярилцсан бөгөөд коронавирусний тархалтын  нөхцөл байдал нь хоёр талын эдийн засаг, консулын хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэж  байна гэдгийг тэд санал нэгтэй тэмдэглэв.

Холбоотой мэдээ