Орон нутгийн галт тэргэнд 315 эмнэлгийн ажилтан үзлэг хийж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-04-26 12:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгджээ. 



Тус өвчнөөр 203 272 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 2 920 877-д хүрсэн бол 836 664 хүн эдгэрчээ. Харин 1.9 сая хүн эмчлүүлж байна.


Манай улсын хувьд ажиглалтад 743 хүн байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд  3 997 зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрт 315 эмнэлгийн ажилтан үзлэг шинжилгээ хийж байна хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Мөн тэрбээр коронавирусний талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 утсанд ОХУ, Малайз, АНУ, БНСУ зэрэг зургаан улсаас дуудлага ирсэн. Үүнд, нэг хүн коронавирусээр халдварласан, гэхдээ биеийн байдал хөнгөн байгаа тул 14 хоног гэрийн тусгаарлалтад байгаа хэмээн эмч нараас мэргэжлийн зөвлөгөө авсан гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ