Ахмад дайчин Д.Дорж ялалтын ойн медалиар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-28 15:56:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын өндөр настан, ахмад дайчин Д.Доржийг “Эх орны дайны ялалтын 75 жилийн ой медаль”-иар шагнасныг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайн болон чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчдыг Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан юм. 1945 оны чөлөөлөх дайнд тус аймгаас 1200 гаруй дайчин оролцсон бөгөөд эдүгээ гурван ахмад дайчин амьдарч байна. Мөн Тэшиг, Рашаант сумын иргэн, ахмад дайчин Ж.Дугарсүрэн, Ц.Жигмэд нар уг шагналыг хүртэж байгаа аж.

Холбоотой мэдээ