Ус, дулаан, бохирын худаг таггүй байсаар...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-30 18:01:37

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед орон сууц болон гудамж, талбайд байрлах ус, дулаан, бохирын худаг /траншей/ таггүй байсаар байна. Иргэд, хүүхэд багачууд оройн цагт гадуур явахдаа унаж бэртэх, улмаар эрүүл мэндээрээ хохирч болзошгүй.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх тухай  Ховд аймаг дахь “Шим-Ус” байгууллагад мэдэгджээ. Иргэдийн санал, гомдлын дагуу ойрын хугацаанд бүх  худгийг тагтай болгох, засварлах ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг албаныханд анхаарууллаа. 



 

Холбоотой мэдээ