Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-01 17:55:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Онцгой комиссын дэмжлэгээр Булган аймгийн төвд бүрэн ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар эрчимтэй өрнөж буй энэ үед хил залгаа орших Булган аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн уг ажилд Орхон аймгийн Онцгой байдлын 10 орчим алба хаагч, тусгай зориулалтын дөрвөн автомашин ажиллалаа. Уг ариутгалыг хийхдээ иргэдийн хандивласан мөнгөөр худалдаж авсан автомашиныг ашигласан юм. 

Холбоотой мэдээ