Нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлахыг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-04 21:44:44

БНХАУ-ын Шаньси мужийн гадаад харилцаа албаны хэлтсийн дарга Занг Шине ардын гадаад найрсаг нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ши Ванхуа нар Дундговь аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ БНХАУ-тай тогтоосон  хамтын ажиллагааны талаар танилцуулж, цаашид нэг мужтай байнгын хамтын ажиллагаатай байх, мөн мах, сүү, махан бүртээгдэхүүн экспортлох саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Шаньси мужийн гадаад харилцаа албаны хэлтсийн дарга Занг Шине  Шаньси муж нь улсдаа нүүрсний боловсруулалтаараа тэргүүлдэг тул түүхий нүүрсийг дахин боловсруулж өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах, сүү боловсруулах үйлдвэр байгуулан хөгжүүлэх, түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлсэн байна.

Хоёр талын уулзалтын үеэр ирэх 9 сарын 18-нд БНХАУ-д болох нүүрс олборлогч орнуудын олон улсын чуулга уулзалтад Дундговь аймгаас төлөөлөл оролцож нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлахыг Шаньси мужийн төлөөлөгчид урилаа гэж аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Шаньси муж нь 120 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрцтэйн дотор нүүрс, хөнгөн цагаан, ванадий, сувдан чулуу, галд тэсвэртэй шороон хүдэр зэрэг 7 төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө Хятадад тэргүүлдэг бөгөөд нүүрсний орд газрууд нь Хятад улсын нийт нөөцийн гурав хуваасны нэг хэсгийг  эзэлдэг   тус мужийг “Нүүрсний эх нутаг” хэмээн нэрийддэг ажээ.

 Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ