ӨНӨӨДӨР: "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-05-05 07:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох "COVID-19 цар тахалаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлнэ. Утас: 11325044

10.00 цагт Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд СЕХ-нд ажиллаж байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т хандана. Утас: 89118383

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгой түлш компанийн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 99127866

12.00 цагт Төв усан бассейны зүүн талын БИДИСЕК-ийн байранд Туул гол болон хөрсний бохирдлын талаар “Эрүүл аюулгүй амьдрах орчин ба өнөөдрийн нөхцөл байдал” уулзалт болно. Утас: 80474838

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ