Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-05 01:01:48
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ-ийн Хагалгааны нэгдсэн тасаг жилд дунджаар 2500 хүнд хагалгаа хийдэг. Яаралтай болон төлөвлөгөөт хагалгааг тасралтгүй, хүлээгдэлгүй, чанартай хийдэг байна.

2003 онд Хөдөлмөрийн баатар, мэс засалч н.Нямхүү багшаар ахлуулсан баг Орхон аймагт анх удаа дурангийн хагалгаа хийж байжээ. Түүнээс хойш буюу 2007 онд уг тасаг хэвлийн мэс заслыг орон нутагтаа анх удаа хийж эхэлсэн байна. Цаашид эрхтэн шилжүүлэх мэс засал хийхээр төлөвлөж байгаа ажээ. Жил ирэх тусам хагалгаа хийлгэх өвчтөний тоо нэмэгдэж байгаа тул боловсон хүчнээ нэмэх шаардлагатай гэж тус тасгийн хамт олон хэллээ.

Өнөөдрийн байдлаар эл тасаг мэс засал, гэмтэл, төрөх, эмэгтэйчүүд, хүүхэд, эрүү, нүүр, нүд, чих, хамар, хоолой зэрэг олон төрлийн хагалгааг 24 цагийн турш хийж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ