Шивээхүрэн боомтод коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-06 11:31:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д ирүүлж байгааг тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Өнөөдөр Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 57 хүний шинжилгээ хийсэн байна. Сэлбэд тусгаарлагдсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ.


ХӨСҮТ-д одоогоор 104 хүн тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ