Хэн ялав?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2020-05-11 10:53:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөлт Холбоот Улсын фашистын Германы эсрэг  дайн нь дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай, хэрцгий зэвсэгт тулаан байсан. Одоогоос 79 жилийн өмнө Зөвлөлтийн ард түмэн Гитлерийн Германы дарангуйлалтай нүүр тулж ялахын тулд бүх л хүчээ дайчилж, чадахгүйгээсээ чадах хүртлээ тэмцэж нацизм хэмээх хүн төрөлхтний эсрэг  гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоосон билээ. Харамсалтай манай дэлхийн хүн бүр энэ ялалтыг эрхэмлэн дээдэлдэггүй. Цаг хугацаа өнгөрч Ялалтын ойн тоон хэмжигдэхүүн нэмэгдэх тусам улам мартагдах болсон. 


Ийм л болчихож буюу түүхийг  санаатайгаар гуйвуулсаар

Амь насаараа дэнчин тавьж  дайнд ялалт байгуулсан хөөрхий ахмад дайчид маань  хожим нь ялсан гэдгээ дахин батлах хэрэгтэй болно гэж зүүдлээ ч үгүй биз. Түүхийг тэр тусмаа Дэлхийн II дайны талаарх баримтыг гуйвуулах нь өнөө үед хэвийн үзэгдэл болжээ. Өдгөө манай дэлхий  нэг  л биш  болсноос өчигдөр маргаангүй үнэн гэж байсан зүйлийн талаар өнөөдөр огт өөрөөр ярих боллоо. Муу санаатнууд фашистын Германыг ялахад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг үнэгүйтүүлж гэм бурууг нь  Герман, Орос хоёрт тэнцүүлэн тохохыг санаархана. Хэдэн сая хүний амийг авч одсон нацистуудын халдлага,  дайснаас чөлөөлж өгсөн Улаан Арми хоёр хоёулаа буруутай гэх болсон.

Барууны боловсролын системд фашизмыг ялж Европыг чөлөөлөхөд Зөвлөлтийн цэрэг бус барууныхан гол үүргэг гүйцэтгэсэн хэмээн түүхийг гуйвуулах онолыг дэлгэрүүлж байна. Тодруулбал холбоотны цэргүүд Нормандад бууснаар чөлөөлөх дайн эхэлсэн мэтээр бичих болсон. Гэтэл үнэндээ түүнээс нэг жилийн өмнө Зөвлөлт Германыг бут цохисон билээ. Холбоотны цэрэг ялалтыг авчирч бүр тодруулах юм бол хүмүүсийг хамгаалж амь насыг нь аврахад маш том тус дэм болсныг Орос хэзээд  хүлээн зөвшөөрдөг.

Өдгөө фашистуудыг дэмжигчдэд зориулан хөшөө дурсгал хүртэл босгох боллоо. Гэтэл зарим оронд улсыг нь чөлөөлсөн, амь үрэгдсэн дайчдад зориулсан хөшөө дурсгалыг сүйтгэж байна. Балтийн тэнгисийн орнууд, Польш, Украинд иймэрхүү явдал болсон бөгөөд саяхан Чех Улсад маршал Коневийн дурсгалыг буулгасан билээ.

Европын үнэт зүйлсийг эрхэмлэдэг Украинд “Украинская повстанческая армия” хэмээх хэдэн арван мянган гэм зэмгүй украин, беларусь, орос, польш, еврейчүүдийн үхэлд буруутай гэмтэн байгууллагыг үндэслэн  өдөр хэмээх улсын хэмжээнд тэмдэглэдэг болгосон (Израильд ард түмэн нь Холокостыг өөрийн биеэр туулсан улсад хүртэл 5 сарын 9-ний өдрийг  Ялалтын баяр хэмээн зарласан). Киев хотын төв гудамжуудаар яг л фашистын Германд шиг галт бамбар барьсан   шинэ бандерчууд жагсаж, ахмад дайчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн “Ваффен-СС”-ийг шүтэн бишрэгчдийн жагсаал Рига, Таллин хотуудад болдог.


Зөвхөн бид л мэднэ

Харамсалтай нь аймшигт дайныг өөрийн биеэр туулсан гэрчүүд цөөрөх тусам Дэлхийн II дайныг талаарх  баримтуудыг гуйвуулах явдал улам газар авсаар. Амь биеэ үл хайрлан тэмцсэн зөвлөлтийн цэргүүд хэдэн арван жилийн дараа улс төрийн гүтгэлгийн улмаас тэдний баатарлаг үйлсийн талаар үнэнийг гуйвуулж, албаар үнэ цэнэгүй болгоно хэмээн санаанд нь ч ороогүй байх. Хамгийн аймаар нь нацистууд дахин сэргэж  шинэ бандеровчууд галын бамбартай цуглаан хийж, ахмадууд хэмээн өөрийгөө нэрлэгсэд болон нацистын байгууллагыг дээдлэгчид цуглаан хийж, газар нутгийг нь чөлөөлсөн баатруудын хөшөөг нураахад алга ташина. Нэг хэсэг нь иймэрхүү худал хуурмагыг таарна, нөгөө хэсэг нь тэнэглэнэ.Бусдын гар хөл болсон тэдгээрээс ч айх юм алга. Учир нь бидэнд таалагдах, таалагдахгүй  нь хамаагүй, түүх  үнэнээрээ байх ёстой. Энэ нь нийгэмд хэрэгтэй, үгүй юмаа гэхэд өнгөрсөн үед гаргасан алдаагаа ирээдүйд давтахгүй байхад чухал.

Ийм нөхцөлд жинхэнэ хүн гэгддэг, түүхийг хүндэтгэдэг хүмүүст найдахаас өөр аргагүй.


Тодруулбал монголчууд  шиг байх ёстой. Учир нь тэд Халхын голд бидний хамтдаа байгуулсан ялалт болон Дэлхийн II дайнд оролцсон дайчдын дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө дурсгалыг хайрлан хамгаалдаг. Оросын эрэн сурвалжлагчидтай хамтран монголчууд хөшөө дурсгалуудыг байнга засварлан сэргээдэг. Нийслэл болон алслагдсан аймгуудад баярын цуглаан зохион байгуулж түүнд нь залуучууд ахмад дайчдын хамт оролцдог юм. Саяхан Чойр хотын захиргаа Зөвлөлтийн цэрэгт зориулсан хөшөөг тойруулан бүхэл бүтэн цогцолбор байгуулах санал дэвшүүлсэн. Уг цогцолборт музей, зочид буудал, биеийн тамирын талбай зэрэг багтах бөгөөд энэ нь ирээдүй хойч үе болсон залуучуудын хүмүүжилд нөлөөлөх юм.

Саяхныг болтол Зөвлөлт фашистын Германыг ялсан  нь дэлхийд чухал үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байсаан. Тэр үед ЗХУ Ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй маргах зоригтой хүн байгаагүй бөгөөд дайны дараа мөн ийм байсан. Энэ нэр хүнд нь улс орнуудын хоорондох хамтын ажиллагааны үндэс суурь  болсон бөгөөд НҮБ-ыг байгуулах үндэс суурь нь болж өгсөн. Өөрөөр хэлбэл энхтайван шударга ёсыг тогтоох үүд хаалгыг нээж өгсөн гэсэн үг юм.

Б.Жаргалсайхан   

  

 

Холбоотой мэдээ