Сайн дурын даатгалын нэг жилийн шимтгэлийг төлүүлэх эрхээр шагнууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-10 10:33:34

Дорноговь/МОНЦАМЭ/. Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас 2019 онд есөн номинаци бүхий улсын хэмжээнд зарласан уралдааны хамгийн олон жил тогтвортой сайн дурын даатгалд даатгуулсан малчнаар Хатанбулаг сумын Халив багийн малчин Д.Үзэсгэлэнтсаруул шалгарчээ.

Тэрээр 21 аймаг, 9 дүүрэг, 331 сумаас шалгарч хүндэт өргөмжлөл, сайн дурын даатгалын 2020 оны жилийн шимтгэлийг төлүүлэх эрхээр шагнуулсан байна.

Д.Үзэсгэлэнтсаруул сайн дурын даатгалыг 2000 оноос өнөөг хүртэл 20 жил төлж өөрийнхөө ирээдүйг даатгасан нь түүнийг энэ амжилтад хүргэсэн аж. Тэрээр сумын аварга тэмээчин. Эдүгээ ам бүл тавуулаа 600 гаруй мал маллан аж төрж байна. 

Холбоотой мэдээ