Монголын баг цахим спортоор Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-11 11:10:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын ESL One: Road to Rio буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Ази тивийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын “Tiger” баг шалгарсан байна.


“Тiger” баг тивийн аваргын төлөө Азийн чансааг 2 жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай эцсийн шатны тоглолтод учраа таарч 2:1 гэсэн онооны харьцаагаар ялалт байгуулж чадлаа. Тус тэмцээнд Ази тивийн шилдэг 8 баг оролцож Монгол Улсаас 3 баг өрсөлдсөнөөс бүгд амжилттай оролцож, “Tiger” баг анх удаагаа аваргаар тодорч байна.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх хэмжээний дээрх тэмцээнд Ази тивийг төлөөлж ганц баг өрсөлдөх юм. Мөн тус тэмцээний дараа болох дахин 2 цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм байна.

Холбоотой мэдээ