БАЯН-ӨЛГИЙ: Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс улсын аваргад оролцох тамирчид тодорлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын
даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын 2025 оны аймгийн
аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт боллоо.
Тэмцээний дүнгээр эрэгтэй төрөлд С.Ержан тэргүүн байрыг эзэлсэн бол дэд байрт М.Манарбек, гутгаар байрт Т.Цэнгэл, эмэгтэй төрөлд С.Айжан түрүүлж,
Д.Күмисжан дэд байр,
Б.Асемгүл гутгаар байрт тус тус шалгарлаа.
Шатрын тэмцээний тэргүүн болон дэд байрт шалгарсан хоёр эрэгтэй, тэргүүн байр эзэлсэн нэг эмэгтэй тамирчин Улаанбаатар хотод болох шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.
Улаанбаатар